News

MSM and Partners гольфийн тэмцээн зохион байгуулагдлаа

2024.08.12

МСМ Группээс хамтран ажилладаг харилцагч, түншүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг MSM and Partners гольфийн тэмцээн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд МСМ Группийн харилцагч, түншүүд ур чадвар, цэц мэргэнээ сорихын хамт мөн нийгмийн сайн үйлсийн төсөлд хандив цуглуулан хандивладаг билээ. Бид өмнөх жилийн тэмцээний хандивын дүнг орон нутгийн болон хотын алслагдсан бүсүүдийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийж, эрүүл мэндийн боловсрол олгодог Мишээл Кидс Хүүхдийн санд хандивлаж байсан билээ. Энэ жилийн хандивыг бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төсөлд хандивлах юм.

Нийгмийн сайн үйлсийн хандивт нэгдсэн болон бидэнтэй хамтран ажиллаж буй бүх харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ