Шинэ дарсны танилцуулга

Санта Маргарита дарс 1935 онд Италийн Венето мужийн хөдөө орон нутагт үйлдвэрлэгдэж эхэлсэн ба үүсгэн байгуулагч Gaetano Marzotto өөрийн хайртай эхнэрийнхээ нэрээр дарсныхаа үйлдвэрийг нэрлэжээ. Одоогоор жилд 28,4 сая шил дарс үйлдвэрлэдэг бөгөөд 95 улс, 5 тивд экспортолдог. Усан үзмийн талбайнхаа хажууд дарсны үйлдвэр, нарны эрчим хүчний үүсгүүр, лонхны үйлдвэр зэргийг байгуулж усан үзмийг тариалахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол бүх шатандаа байгальд ээлтэй, хамгийн хор нөлөө багатай аргуудыг сонгодог нь бусад брэндүүдээс ялгарах онцлогийг нь бий болгодог. Мөн хүрэн хальстай Pinot grigio усан үзмээр цагаан дарс хийсэн анхны брэнд юм. Chianti classico дарс нь зөвхөн Тоскана мужийн төв хэсэгт л үйлдвэрлэгддэг бөгөөд түүнийг нь илтгэсэн онцгой наалт дарсны лонхон дээр байдаг. Далайн түвшнээс дээш 200-600 метр өндөрт, өдөртөө халуун шөнөдөө сэрүүхэн мөн олон төрлийн хөрстэй нөхцөлд ургасан Sangiovese усан үзмээр Chianti Classico дарсыг хийдэг гэдгээрээ онцлог юм. Lamole di Lamole усан үзмийн талбай нь 1945 онд анх 110 ороонги суулгаж байснаар эхэлж байсан бөгөөд далайн түвшнээс дээш 650 метр өндөрт байдгаараа онцлог юм. Chianti Classico төрлийн дарсыг үйлдвэрлэхдээ уламжлалт аргыг ашигладаг нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгардаг.

Дэлгэрэнгүй

Hennessy V.S.O.P шинэчлэгдлээ

HENNESSY V.S.O.P шинэчлэгдлээ. New look, same timeless blend. Hennessy нь өөрийн тансаг, үл торох силуэт хэлбэрийнхээ гоёмсог, хээнцэр байдлаа илүү тодотгож Armé эмблемээ хамгаалалт бүхий хагас дугуй хээнд оруулж, савлагаагаа бүрэн шинэчиллээ. Шинэ тунгалаг суурь нь гэрлийн хугаралд үнэт коньякийн дуслыг гол хэсэгтээ харуулах бөгөөд. алтлаг шаргал лабел хэвлэл нь хээнцэр байдлыг илтгэнэ. Мөн бөглөөг илүү органик, байгальд ээлтэй байдлаар дахин бүтээж, нүд булаам бэлгийн улаан хайрцгийн давхар цаасан бүрэлтийг авснаар илүү торгомсог, зөөлөн мэдрэмжийг өгөх болно.

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Онцлох

...