News

Flor de Caña: МОНГОЛ УЛСЫН АВАРГА

2024.09.13

“МСМ Бетастар” ХХК болон Flor de Caña брэндээс зохион байгуулж буй Байгальд ээлтэй, аливаа хог хаягдалгүй орц найрлага, арга барил ашиглан өвөрмөц, гайхалтай амт бүхий коктейлийг санаачлан, зохион бүтээдэг “Sustainable Cocktail Challenge 2024” бартендерийн олон улсын тэмцээний “Дотоодын аварга шалгаруулах” шат гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсаас эхний шатад шалгарсан 10 оролцогчид 2024 оны 9 сарын 12-нд зохион байгуулагдсан “Дотоодын аварга шалгаруулах тэмцээн”-д өөрсдийн зохиосон цор ганц коктейлиор өрсөлдөж “Монгол улсын аварга, Most Sustainable Bartender” тодорлоо.

Тэмцээний ялагч нь Монгол улсаа төлөөлөн 2024 оны 10 сард БНХАУ-д зохион байгуулагдах “Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээн” -д оролцох эрхтэй боллоо.

🏆“Монгол улсын аварга”, тэргүүн байрын эзэн, “Most Sustainable Bartender” -аар Д.Номунбилиг дахин тодорлоо.
🥈Тэмцээний Дэд байр: М.Хашбат
🥉 Тэмцээний Гутгаар байр: Ц.Мөнгөнчөдөр
ХАМТДАА ИЛҮҮ НОГООН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОЦГООЁ!💚
МСМ Бетастар ХХК. 2024 он

ШИНЭ МЭДЭЭ