News

МСМ Групп Тэргэнцэртэй баатрууд Progress Cup 2024 тэмцээнийг хамтран зохион байгууллаа

2024.08.19

МСМ Групп Wheelchair Heroes “Тэргэнцэртэй баатрууд төсөл” Progress Cup 2024 тэмцээнийг JCI Progress салбар байгууллага болон Wheelchair Fencing Mongolia Монголын Тэргэнцэртэй Сэлмийн Холбоотой хамтран MSM Automotive үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортын “Тэргэнцэртэй баатрууд” төслийг 2019 оноос хойш JCI Progress салбар байгууллага “Монголын Тэргэнцэртэй Сэлмийн Холбоо”-той хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд анх гурван тамирчинтай эхэлж байсан уг төсөл өдгөө 60 орчим тамирчидтай болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр Тив Дэлхийн тэмцээн уралдаанд Эх орныхоо нэрийг гаргаж, амжилт дагуулсаар байгаа амжилт бүхий төсөл билээ.

МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг дэмжин хамтран ажилладгийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох тэгш оролцоог хангах, дэмжин ажиллах юм.

Тэмцээнд оролцсон нийт тамирчид, ялагчдадаа спортын өндөр амжилт хүсье.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ