News

МСМ Групп Тэргэнцэртэй баатрууд Progress Cup 2024 тэмцээнийг хамтран зохион байгуулахаар боллоо

2024.08.14

МСМ Групп Wheelchair Heroes “Тэргэнцэртэй баатрууд төсөл” Progress Cup 2024 тэмцээнийг МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд хамтран зохион байгуулахаар боллоо.

Тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортын “Тэргэнцэртэй баатрууд” төслийг 2019 оноос хойш JCI Progress салбар байгууллага “Монголын Тэргэнцэртэй Сэлмийн Холбоо”-той хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд анх гурван тамирчинтай эхэлж байсан уг төсөл өдгөө 60 орчим тамирчидтай болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр Тив Дэлхийн тэмцээн уралдаанд Эх орныхоо нэрийг гаргаж, амжилт дагуулсаар байгаа амжилт бүхий төсөл билээ.

Бүх тамирчдынхаа уран яруу тоглолтыг шимтэн үзэж, урам хайрлахын ялдамд нэгэн өдрийг идэвхтэй иргэдийн манлайлал дор дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.

ШИНЭ МЭДЭЭ