Amuse Bouche: Napa Хөндийн Эрдэнэ

Нийтлэгдсэн он сар: 2024.08.27

2002 онд John Schwartz Бордо стилийн тансаг зэрэглэлийн дарс урладаг Amuse Bouche бичил үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. Тус үйлдвэр нь Напа Хөндийд орших ба дарсаа хязгаарлагдмал тоогоор урладаг, усан үзмийн сортуудыг маш чадварлагаар хольдог гэдгээрээ олонд танигдсан байдаг. “Дарсны тэргүүн хатагтай” хэмээн нэрлэгдэх Heidi Barrett тус үйлдвэрийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд өөрийн ур чадвараа ашиглан Пoмеролын стилийн Мерлот дарсыг урласан байдаг.

Өдөртөө халуун, шөнөдөө сэрүүхэн байх онцгой цаг уурын нөхцөл нь усан үзмийн болц болоод концентрацийг нэмэгдүүлдэг. Amuse Bouche нь дарс урлах уламжлалт арга барилд тулгуурлан хадгалалт даах, насжуулах боломжтой тансаг дарс гарган авах дээр онцгой анхаардаг аж. Тиймээс урласан дарснууд нь баялаг, цогц амттай хэр нь гайхалтай зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ.

Дарсны амт чанар тун гайхалтайгаас гадна Amuse Bouche нь дотоодын уран бүтээлчидтэй хамтран ургацын жилийн онцлогийг тусгасан шошго гаргадаг нь тус брэндийг бусдаас онцгой болгоно. Өөрөөр хэлбэл, бүтээлч байдал болон бүтээгдэхүүний чанарын гайхалтай хослол нь дарс сонирхогч, цуглуулагч нарын хувьд Напа хөндийд урласан дарсны чанарын төгс илэрхийлэл болдог аж.

ШИНЭ МЭДЭЭ