NEW JEEP WRANGLER 2024
ЦОО ШИНЭ АДАЛ ЯВДЛЫН ОРГИЛ
Шинэчлэгдсэн Jeep Wrangler-д анх удаагаа автомат суудлын тохируулга суурилуулсан нь 12 төрлөөр тохируулах боломжтой бөгөөд бартаат замын хэрэглээнд тохируулан 100% усны хамгаалалттайгаар хийгдсэн. Мөн кабины битүүмжийг сайжруулах үүднээс хажуугийн цонхнуудад 2 давхар шил суурилуулсан бол салхины шилийг Gorilla Glass ашиглан шийдэж өгсөн нь зурагдах, цуурах эрсдэлийг бууруулах давуу талтай билээ. Бартаа саадад шүргэх, мод бутанд орооцолдох асуудал дагуулдаг байсан уламжлалт антеннд инноваци шингээж, энэ удаад урд салхины шилэнд шингээж өгсөн.
ШИНЭЧЛЭГДСЭН 12.3” ДЭЛГЭЦ
Аян замд газрын зураг харах, автомашины 4x4 системийг хянах, эсвэл зүгээр л дуртай дуугаа тавих гээд таны бүхий л хэрэглээнд шинэчлэгдэн суурилагдсан 12.3” дэлгэц тохирох нь гарцаагүй. Мөн Uconnect® үйлдлийн систем суурилагдсан учир та кабел ашиглалгүйгээр Apple CarPlay, Android Auto ашиглахын дээр автомашиныхаа ухаалаг функцуудыг хялбараар удирдах боломжтой.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СТАНДАРТ
Wrangler нь зам дээр жолооч болон зорчигчдыг хамгаалах автомашины аюулгүй байдлын шинэ стандартыг тогтоолоо. Ямар ч нөхцөлд тохиолдож болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх 85 гаруй ухаалаг функц, удирдлагуудтай бөгөөд таныг сэтгэл амар аяллаа
үргэлжлүүлэхэд тусална. Урд болон хойд эгнээний хажуугийн хөшигний аюулгүйн дэрийг нэмэлтээр байршуулж, аюулгүй байдлын үзүүлэлтийг хоёр дахин хүчитгэлээ.
Хөдөлгүүр | 2000cc Турбо |
Хөтлөгч систем | Бүх дугуйн хөтлөгч |
Мушгих хүч | 295 lb·ft @ 5,400 rpm (400 N·m) |
Морины хүч | 270мх |
Дээд хурд, хурд авалт | 195 km/h, 7.8 second / 100km/h |
Шатахуун зарцуулалт | 8-13л/100км |
Шатахууны багтаамж | 65л |
Урт (м) | 4,785м |
Өргөн (м) | 1,875м |
Өндөр (м) | 1,870м |
Өөрийн жин (кг) | 2020 кг |
Тэнхлэг хоорондын зай | 2,459мг |
Дугуйны хэмжээ | 255/75R17 MT |
Суудал | 2 эгнээ 5 суудал |