Mercedes-Benz S 450 4MATIC Sedan long
Mercedes-Benz S-Class нь ердийн нэг тээврийн хэрэгсэл бус, харин чамин тансаг байдал, дэгжин төрх, дээд зэргийн аюулгүй байдлыг цогцлоосон цор ганц бүтээл юм.
S-Class -ын тансаг байдалтай маргах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Учир нь түүний дотор салонд зөвхөн дээд зэрэглэлийн материал ашигладаг. Зөвхөн гараар оёж бэлтгэдэг наппа арьсан суудал, тусгайлан сонгосон цэвэр модон оруулга гээд S-Class -ын деталь бүрийг анхааралтайгаар шилж, зөвхөн шилдгийн шилдгийг л сонгож ашигладаг билээ.
Зорчигч болон аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зорилгын хүрээнд Mercedes-Benz Групп автомашины түүхэнд анх удаа арын суудлуудад зориулсан ослын дэрний технологийг нэвтрүүлсэн бөгөөд одоог хүртэл дээрх системийг суурилуулсан цор ганц загвар хэвээр байгаа билээ.
Хөдөлгүүр | 2999cc |
Хөтлөгч систем | Бүх дугуй хөтлөгчтэй |
Мушгих хүч | 369 lb·ft (500 N·m) 5500rpm |
Морины хүч | 362мх |
Дээд хурд, хурд авалт | 250 км/ц, 5.1 секунд / 100 км/ц |
Шатахуун зарцуулалт | 12л/100км |
Шатахууны багтаамж | 95л |
Урт (м) | 5,255м |
Өргөн (м) | 1,899м |
Өндөр (м) | 1,493м |
Цэвэр жин (кг) | 2025 кг |
Тэнхлэг хоорондын зай | 3,106м |
Дугуйны хэмжээ | 235/55R18 MT Tires |
Суудал | 2 эгнээ 5 суудал |