Mercedes-Benz GLE 450 4matic Coupé
Mercedes-Benz группийн анхны Coupe SUV болон танилцуулагдсан GLE Coupe нь спорт автомашины хурд хүч хийгээд SUV автомашины тав тухыг нэг дор агуулсан тансаг зэрэглэлийн автомашин билээ.
GLE Coupe-д суусан хүн бүр өөрийн хүссэнээр тохируулах боломжтой дөрвөн бүсийн агааржуулах систем, халах болон хөрөх функц бүхий суудлууд гээд жолооч болон зорчигч нэг бүрийн тав тухыг хангах технологи суурилагдсан бөгөөд тэдний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хоёрдугаар эгнээний болон хажуугийн аюулгүйн дэр, PRE-SAFE систем, ослоос сэргийлсэн автомат зогсолтын системтэй.
Мөн GLE загварын хаалга болон шилнүүд дуу болон дулаан тусгаарлах тусгай аргаар боловсруулагдсан байдаг бөгөөд нэмэлтээр Германы алдарт Burmester® хөгжмийн систем нийт 13 спикерийн хамт суурилагдсанаар таныг илүү тухтайгаар аялах нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Хөдөлгүүр | 3000cc |
Хөтлөгч систем | All-wheel-drive |
Мушгих хүч | 369 lb-ft @ 1,600-4,500 rpm |
Морины хүч | 362hp |
Дээд хурд, хурд авалт | 195 km/h, 5.5 second / 100km/h |
Шатахуун зарцуулалт | 8,7-9,0L/100km |
Шатахууны багтаамж | 65L |
Урт (м) | 4,892m |
Өргөн (м) | 2,004m |
Өндөр (м) | 1,797m |
Цэвэр жин (кг) | 2220 kg |
Тэнхлэг хоорондын зай | 2,915m |
Дугуйны хэмжээ | 275/55R19 MT Tires |
Суудал | 2 row 5 seats |