Mercedes-Benz GLB 250 4Matic
GLB загвар нь Mercedes-Benz группээс гаргаж буй дунд ангиллын жийп төрөлд харьяалагдах бөгөөд шатахуунд хэмнэлттэй 2.0л турбо хөдөлгүүр, 8 шатлалт 8G-DCT хурдны хайрцгийн хамтаар таныг зорьсон газарт тань саадгүй хүргэнэ.
GLB нь GLS, GLE SUV зэрэг жийп ангиллын загваруудтай нэг архитектурын шийдэл агуулдаг хэдий ч богино зайд эргэлт хийх чадвар, огцом хурд авалт хийгээд шатахуун зарцуулалтын хувьд илүүрхдэг билээ.
Mercedes-Benz группийн стандартын дагуу GLB нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бөгөөд ослоос сэргийлэх автомат зогсолтын систем, жолоочийн анхаарлын зэргийг үнэлэх систем, нийт 7 ослын дэр гэх зэрэг 20 гаруй аюулгүй байдлын системүүд таны аяллыг илүү аюулгүй болгохоор ажиллаж байдаг билээ.
Хөдөлгүүр | 2000cc inline-4 turbo |
Хөтлөгч систем | Бүх дугуй хөтлөгчтэй |
Мушгих хүч | 258 lb·ft @ 1,800 – 4,000 rpm (350 N·m) |
Морины хүч | 221hp |
Дээд хурд, хурд авалт | 210 km/h, 6.9 second / 100km/h |
Шатахуун зарцуулалт | 16L/100km |
Шатахууны багтаамж | 70L |
Урт (м) | 4,638m |
Өргөн (м) | 1,834m |
Өндөр (м) | 1,659m |
Цэвэр жин (кг) | 1765 kg |
Тэнхлэг хоорондын зай | 2,829m |
Дугуйны хэмжээ | 235/55R1R MT Tires |
Суудал | 2 эгнээ 5 суудал(+2) |