Mercedes Benz AMG GT
Mercedes-AMG GT 4 Door Coupe
AMG GT загварын гайхалтай хүч, төгс жолоодлого танд урьд өмнө мэдэрч байгаагүй эрх чөлөөг мэдрүүлнэ. 2018 онд танилцуулагдаж 2019 оноос эхлэн хэрэглэгчдийн гарт хүрсэн цагаасаа спорт машины хүч чадлыг жолооч болон зорчигчдод мэдрүүлснээр дэлхий даяарх олон хэрэглэгчдийн таашаалд нийцжээ.
Mercedes-AMG үүсэл
1967 оноос эхлэн Германы хуучин тосгонд мотоспортод дуртай хоёр инженер Мерседес Бензийн суудлын автомашинуудыг уралдааны машин болгон хувиргаж эхэлсэн нь одоогийн Mercedes-Benz AMG гражын эхлэл байжээ. Өнөөдөр AMG нь дэлхийн өнцөг булан бүрт хүсэл тэмүүлэл, эрх чөлөө хийгээд сайхан амьдралын билэг тэмдэг болсоор байна. AMG гражын машин бүрт жолоодлогын төгс гүйцэтгэлийг шингээхийн тулд дэлхийн шилдэг дизайнер, инженерүүд зүтгэдэг билээ.
Гүйцэтгэхийн тулд төрсөн, илүү сайн ажиллахын тулд хөгжсөн
Mercedes-AMG нэрийн дор харьяалагддаг автомашин нэг бүрийн хөдөлгүүрийг гараар угсардаг бөгөөд ингэснээр хөдөлгүүр илүү найдвартайн дээр өндөр ачаалал даах чадвартай болдог билээ. AMG GT 4 Door загварын хувьд түлшний даралтаас эхлээд яндангийн хоолой хүртэлх машины эд ширхэг бүрийг таны хүсэлд нийцүүлэн урласан байдаг.
Хүн бүрд тохирсон жолоодлогын горим
AMG GT 4 Door автомашинд суурилагдсан 4 төрлийн (Individual, Comfort, S, S+) жолоодлогын горим нь автомашины амортизатораас эхлээд хөдөлгүүр, хурдны хайрцаг, тэр ч бүү хэл яндангийн ажиллагааг өөрчилдөг. Та өөрийн мэдрэмж хийгээд замын нөхцөлд тохируулан сонгоорой.
Хөдөлгүүр | 3000cc |
Хөтлөгч систем | Бүх дугуй хөтлөнө |
Мушгих хүч | 369 lb-ft @ 1,800 rpm |
Морины хүч | 367м.х |
Дээд хурд, хурд авалт | 316км/ц, 4.8сек / 100км/ц |
Шатахуун зарцуулалт | 9.4-9.1л/100км |
Шатахууны багтаамж | 65Л |
Урт (м) | 5,053 м |
Өргөн (м) | 2,069 м |
Өндөр (м) | 1,455 м |
Цэвэр жин (кг) | 1,970 – 2,380 кг |
Тэнхлэг хоорондын зай | 2,951 м |
Дугуйны хэмжээ | Урд – 255/45/19; Хойд – 285/40/19 |
Суудал | 2 эгнээ 4 суудал |