Ford Everest Titanium
Бүрэн шинэчлэгдсэн Ford Everest загвар нь таны болон таны гэр бүлийн бүх хэрэгцээг бүрэн хангах дээд зэргийн тав тух, дэвшилтэт технологиор тоноглогдсон ямар ч аялалд төгс зохицох хүчирхэг бүтээл. Ямар ч замын нугачаанд бүдрэхгvй адал явдал хайгч та дээд зэргийн чанар, бат бөх тулгуур, ая тухтай интерьер шийдлийг мэдэрч, дараагийн үеийн Ford Everest-тэй хамт илүү алсад тэмүүлэх цаг болжээ.
Аяллын саад бэрхшээл бүрийг даван туулах хүчин чадал 2.0L BI-TURBO Diesel хөдөлгүүр бүхий Ford Everest таныг оргилд хүргэж, адал явдлын эрх чөлөөг мэдрүүлнэ.
Шинэ үеийн Ford Everest загварын хувьд ямар ч төрлийн замын гадаргуу, тэмдэг тэмдэглэгээ, автомашины хурдлах чадал, жолооны хүрдтэй харьцах байдалд тохируулан жолоочийн үзэгдэх орчныг илүү сайжруулсан тод тусгалт С хэлбэрийн LED гэрлүүдээр тоноглогдсон.
Хөдөлгүүр | 2.0L Bi-Turbo |
Морьны хүч | 210м.х |
Мушгих хүч | 500Nm |
Хурдны хайрцаг | 10 шатлалт автомат |
Шатахууны төрөл, банкны багтаамж | Дизель, 80л |
Хөтлөгч | 4WD |
Шатахуун зарцуулалт | 8-12л |
Ангилал | SUV |
Урт(м) | 4.91м |
Өргөн(м) | 1.92м |
Өндөр (м) | 1.84м |
Жин | 2,358кг |
Чирэх даац | 3100кг |
Дугуйн хэмжээ | 255/55/R20 |